Мэдээ мэдээлэл: Байгууллагын дотоод болон гадаад бүхий л мэдээллийг гишүүд бүр цаг алдалгүй бүрэн мэдэх боломжтой. JCI Mongolia байгууллагын бүтэц болон гишүүдийн хувийн мэдээлэл: Байгууллага бүтэц болоод гишүүдийн мэдээллийг багтаана. Ингэснээр гишүүд бүр хамт олонтой чөлөөтэй холбогдох, таньж мэдэх боломж бүрдэнэ. Чат: JCI Mongolia байгууллагын үйл ажиллагаа, гишүүдийн мэдээлэл солилцох нэг төрлийн урсгал болоод орчинг бүрдүүлснээр мэдээллийн замбараагүй байдлыг арилгах болно. JCI Academy: JCI Academy-аас санал болгож буй сургалтууд, тэдгээрийг заах сургагч багш нарын талаарх мэдээллээс гадна гишүүд өөрийн сурсан, мэдсэн зүйлсээ хамт олонтойгоо хуваалцаж байгууллагынхаа хөгжилд үнэ цэнтэй хувь нэмэр оруулах эерэг туршлага бүтээнэ.